Усан болор нь өнгөгүй тунгалаг чулуу юм. Бусад төрлийн болоруудаасаа харьцангуй ховор олддог. Тийм учраас болор чулууны хаан гэж нэрлэдэг.
Бусад болоруудаас энерги маш ихээр ялгаруулдаг. Бурханы гэрэл гэгдэх УСАН БОЛОР нь хүсэл биелүүлж, эрүүл мэнд сайжруулж, эрч хүч нэмэгдүүлдэг хамгийн хүчирхэг чулуу юм. Энэ гайхалтай чулууг зүүж хэрэглэвэл сөрөг эрчмийг хөөж, эерэг энергиэр дүүрэн, ажил, амьдрал, эрүүл мэнд тэгширдэг. Мөн Сэтгэхүйг тэлэх, сөрөг хандлагыг цэгцлэхэд тусалдаг. Хэрвээ өөрийн амьдралд сэтгэл дундуур, гуниж гансрах эсвэл өөрийгөө доройтож байгаа мэт санагдвал цагаан болор энэ бүх сөрөг энерги сөрөг бодлуудыг цэвэрлэхэд туслана.








