Чулуужсан ясан бөөртэй Пийсүү эрхи

Чулуужсан ясан бөөртэй Пийсүү
108 ширхэгтэй

Код : R2521

 

Хаш чулууны тухай
Хаш нь тод ногооноос бүдэг ногоон, хөх, шаргал туяатай, цагаан, хар, хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Харин өнгө, чанар зэргээсээ хамааран үнэ, эрэлт зэрэг нь харилцан адилгүй байна. Хятдад цагаан саарал хаш эрэлт ихтэй байхад монголд ямар ч туяагүй тунгалаг цагаан хаш, япончууд хар, европийн орнуудад ногоон туяатай, ногоон хашийг илүүд үздэг. Хамгийн гол нь эдгээр хашууд өндөр хатуулагтай, бат бэх шинж чанартай, шил мэт тунгалаг, өнгөлгөө сайн авдаг зэргээрээ хүмүүсийн анхаарлыг татдаг. Хятадууд хашийг ялалт, амжилт авчирдаг гэж үздэг. Харин монголчууд бөөр эмчлэх увидастай, айл гэрт аз жаргал авчирч, урт удаан хамтран амьдрахад тусладаг гэж үздэг. Мөн гэнэтийн аюулаас зайлуулдаг гэж ярьцгаадаг. Хаш чулуу нь эрч хүчний энерги ихтэй чулуу бөгөөд хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах гээд бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг ажээ.
Хаш нь энгийн гоёлын чулуу ба маш олон төрөл янз байдаг. Энэ чулууны ач тус нь их аж. Чигчий хуруундаа хашыг байнга зүүж байвал оюун ухааныг хурцалж амжилтаар дүүрэн байлгахыг билэгддэг. Харин манайхан хашыг хөөрөг гаанс зэрэг эд зүйлс болгон эртнээс хэрэглэсээр ирсэн. Жадейт нь хашын нэг төрөл ба ховорхон олддог тул сийлбэрчид ихэд үнэлдэг “Алт мөнгийг үнэлж болох ч хашаар урласан зүйлийг үнэлэхийн аргагүй” хэмээн ярих нь бий. Хашаар дурсгалын зүйлүүд хийх нь жил ирэх бүр нэмэгдэж байгаа ба үүгээрээ Хятад улс тэргүүлдэг.
Scroll to Top