Бор модон эрхи

Бор модон эрхи
108 ширхэгтэй

Код : R2503

 

“БАДМААНЯМБУУ ЭРХИ”-НИЙ ТУХАЙ
Энэтхэг болон халуун оронд ургадаг Бодь Мод буюу Ариун Инжир нь мөнх ногоон ургамал бөгөөд 30 метр хүртэл өндөр ургадаг, навч нь зүрхэн хэлбэртэй, өргөн судалтай.
Бурхан багш Бодь модны өмнө гүш өвс дэвсэн дээр нь бясалгаж суусан гэдэг. Тэр орой гурван мянган ертөнц, гурван орны догшин албингууд саад хийх гэж оролджээ. Бурхан багш тэр бүгдийг асрал нигүүлсэхүйгээр дарж үүрээр нь төгс гэгээрэлд хүрсэн учиртай. Бурхан багш Бодь модны доор орчлонгийн бүх зовлонг эцэслэж, гэгээрлийн бүрэн утгыг олж чадсан учраас бодь модыг ихэд бэлгэшээдэг, шүтэж иржээ. Бурханы шашны эртний билэгдэлүүдийн нэг Бодь мод билээ. Бурханы судар номуудад гардаг зарим түүхэнд хүмүүс Бурхан Буддагаас “Таныг үгүйд хэнийг хүндлэх вэ хэмээн асуухад Бодь модыг хүндлээрэй” хэмээн хариулсан тухай гардаг. Дэлхий Буддын шашинтай олон оронд Бодь модыг сүм хийдийн цэцэрлэгтээ тарьж ургуулдаг. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлахдаа Гандантэгчинлэн хийдэд зочилж, өөрийн улсаас авчирсан бодь модны тарьцыг бэлэглэсэн билээ. Бурхан багшийн доор нь сууж төгс гэгээрэлд хүрсэн Бодь мод өдгөө Бодьгаяад байдаг бөгөөд сүсэгтэнүүд очиж мөргөж, навчийг нь гэр орондоо залж, шүтдэг.
Бодхи нь санскрит хэлээр “гэгээрсэн” эсвэл “сэрсэн” гэж орчуулагддаг, иймд үрийг нь “гэгээрсэн үр” гэж үзэж, өнгөлж засч янзлалгүй байгалиар нь эрхи хийж тарни тоолох, залбирах, бясалгахад буян мянга түмээр үржин арвиждаг учиртай. Бодь модны үр нь өөрийн гэсэн давтагдашгүй судал, ховил бүр чинадын увидас авшигтай, гэгээрэлд хүрэх замыг нээж, амар амгалан авчирдаг гэж үздэг. Бодь модны үр “Бадмаанямбуу эрхи”-ийг Монголчууд эртнээс үе удам дамжуулан хэрэглэж, буян хурааж ирсэн түүхтэй.
Scroll to Top